Монголын дүрслэх урлагийн салбарт уламжлал болон зохион байгуулагдаж буй “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн ес дэх удаагаа нээлтээ хийлээ.
2018 оноос жил бүр зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнд энэ жил ахмад, дунд, залуу үеийн 78 уран бүтээлчийн 123 бүтээлээс 84-ийг сонгон дэлгэжээ.
Уран бүтээлчид байгаль дээр шууд ажиллаж, тухайн орчны гэрэл, өнгө, уур амьсгал, орон зайг ажиглан судалбар зурагт буулгасан байна. Үзэсгэлэнд тосон болон усан будаг, акрил, харандаа, үзэг, нүүрс зэрэг техникээр бүтээсэн бүтээлүүд багтжээ.
Бүтээлүүдэд Монгол орны байгаль, намрын өнгө төрхөөс гадна хөрөг, уламжлалт ахуй, хүний өдөр тутмын амьдралын энгийн агшныг харуулсан бүтээлүүд дэлгэгдэж байна.
Энэ жилийн үзэсгэлэнгээс Д.Булгантуяагийн “Сөгнөгөр”, Д.Соёлмаагийн “Хонин нуга”, С.Пүрэвхүүгийн “Судалбар” бүтээл шилдгээр шалгарчээ. Харин Т.Баатарцогтын “Судалбар” бүтээл тусгай байрт шалгарсан байна.
“Алтан намар” үзэсгэлэн 10 дугаар сарын 2-11-ний өдөр B Contemporary Art Gallery-д үргэлжилнэ.