Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Маскаа зүүцгээе” аяныг эхлүүлжээ. Аян 2026 оны арваннэгдүгээр сарын 12-ноос 2027 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Одоогоор нийслэлд томуу, томуу төст өвчлөл бүртгэгдэж байгаа бөгөөд А хүрээний вирус, рино болон ретровирус давамгайлж байна. Жил бүрийн 45–47 дахь долоо хоногт томуугийн вирусийн идэвхжил оргил үедээ хүрдэг байна.
Иймд иргэдийг эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ болон бага насны хүүхдийг олон нийтийн газар авч явахдаа амны хаалт зүүлгэхийг уриалжээ. Мөн боловсрол, үйлчилгээний байгууллагууд гар ариутгах нөхцөл бүрдүүлж, үйлчлүүлэгчид болон ажилтнуудаа амны хаалт зүүхийг уриалахыг зөвлөсөн байна.
Түүнчлэн хүйтний эрч чангарч, томуугийн улирал эхэлж буйтай холбоотойгоор бага насны хүүхдийг шаардлагагүй тохиолдолд гадуур дагуулж явахгүй байхыг анхааруулжээ.