fitness
  • 343 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-29

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны 09.00 цагт Соёлын төв өргөөнд болно.

Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэхээр тогтжээ. Үүнд:

1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;

2. Компанийн 2022 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;

3. Ногдол ашгийн талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга;

4. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

5. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай;

6. Компанийн дунд хугацааны төлөвлөгөөний танилцуулга.

Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гарга  бүртгэлийг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр явуулна. 

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2023 ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авна хэмээн тус компаниас мэдэгдэв. 

Бусад мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таксины жолоочийн биед халдаж, тээврийн хэрэгслийг нь дээрэмджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таксины жолоочийн биед халдаж, тээврийн хэрэгслийг нь дээрэмджээ

Цагдаагийн байгууллагад өнөөдөр 00:10 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт “Бусдад

Энэ онд сүрьеэгийн илрүүлэлтийг тооцоолсон түвшнээс 50% нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна

Энэ онд сүрьеэгийн илрүүлэлтийг тооцоолсон түвшнээс 50% нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна

Өнөөдөр “Сүрьеэ өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр” тохиож байна.Уг өдрийг тохиолдуулан мэргэжилтнүүд сүрь

Ариунзул С.
Ариунзул С.