fitness
  • 326 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-08

Дэлхий дахинд автомат удирдлагатай автомашины ойрын ирээдүйн төлөв сайн биш байгаа ч “Uber” жолоочгүй таксины парктай болох зорилтоо хэрэгжүүлж эхлэв.

Такси дуудлагын “Uber” компани өөрсдийн анхны “Роботакси” буюу автомат удирдлагатай, жолоочгүй таксины үйлчилгээгээ АНУ-ын Лас-Вегас хотод нэвтрүүлжээ. Хэдийгээр дэлхий дахинд автомат удирдлагатай автомашины ойрын ирээдүйн төлөв сайн биш байгаа ч тус компани жолоочгүй таксины парктай болох зорилтоо ийнхүү хэрэгжүүлж эхэлсэн байна.

Сан-Францискод төвтэй “Uber” компани энэ үйлчилгээндээ автомат удирдлагатай автомашины технологийн хөгжүүлэгч “Motional” компанитай түншилж байгаа аж. Тэдний хооронд байгуулагдсан арван жилийн хугацаатай гэрээний дагуу “Hyundai Ioniq 5” жолоочгүй цахилгаан автомашинаар “Uber” такси дуудлага, хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх юм. 

Ташрамд дурдахад, “Motional”-ийг БНСУ-ын “Hyundai” болон “Aptiv” компаниуд энэ технологийг хөгжүүлэхээр хамтран байгуулсан аж.

Одоогоор Лас-Вегас хотын иргэд “Uber” аппликейшнийг ашиглан, жолоочгүй такси дуудан үйлчлүүлэх боломжтой болсон байна. Цаашдаа энэ үйлчилгээг өргөжүүлж, Лос-Анжелес хотод нэвтрүүлэхийг тус компани мэдээлжээ. Тавдугаар сард “Uber” компани  Калифорни мужийн Санта Моникад “Uber Eats” хоол хүргэлтийн үйлчилгээндээ анх жолоочгүй автомашин туршиж эхэлжээ. 

Бусад томоохон компаниуд автомат удирдлагатай автомашины төслөө цааш үргэлжлүүлэх, эсэхийг дахин бодож үзэх нь нэмэгдсэн. Арваннэгдүгээр сард “Ford” болон “Volkswagen” компаниуд үүнтэй холбоотой төслөө цуцалсан бол саяхан “Apple” компани бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, автомат удирдлагатай автомашин танилцуулах товоо 2026 он хүртэл хойшлуулсан.

Харин “Uber” хоёр жилийн өмнө автомат удирдлагатай автомашины салбар нэгжээ худалдсан ч ийнхүү дахин хүч үзэхээр шийджээ.

Бусад мэдээ

Бүх нийтийн амралт буюу мягмар гарагт хилийн боомтуудын ажиллах, амрах цагийн ХУВААРЬ

Бүх нийтийн амралт буюу мягмар гарагт хилийн боомтуудын ажиллах, амрах цагийн ХУВААРЬ

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын ө

Авто замын бүтээн байгуулалтад хамгийн тулгамдсан асуудал нь газар чөлөөлөлт

Авто замын бүтээн байгуулалтад хамгийн тулгамдсан асуудал нь газар чөлөөлөлт

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудын

Ариунзул С.
Ариунзул С.