fitness
  • 315 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-11

Засгийн газрын хуралдаанаар ялын бодлогын хүрээнд Эрүүгийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар шийдвэрлэснийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа. 

Тэрбээр "Бүх насаар нь хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд заасан хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг тоолдоггүй. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг 20-30 жил болгож байгаа.

Бага насны хүүхдийн амь насанд хүрэх, хүчиндэх, бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэргүүд хөөн хэлэлцэх хугацаагүй болж байна.

Түүнчлэн 

  • Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд өршөөл үзүүлэхгүй.
  • Бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэг болон бусдыг санаатай алах, авлига албан тушаалын бүх төрлийн хэрэгт хорих ялыг хугацаанаас өмнө суллахгүй.
  • Бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгоно.

Дээр дурдсанчлан ялын бодлогыг чангаруулж байгаа асуудлыг сэтгэл хөөрлөөр эсвэл нэг удаагийн тохиолдлоор авч үзээгүй" гэлээ. 

2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд "бага насны хүүхэд" гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно гэж заасан байдаг.

Үргэлжлүүлэн "Сүүлийн таван жилийн мэдээллээс харахад хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь нь 18 насанд хүрээгүй хүүхдүүд байжээ. Өөрөөр хэлбэл хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын гурван хүн тутмын хоёр нь хүүхэд байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээс ямар ял оногдуулж байна вэ гэдгийг авч үзсэн.

Сүүлийн хоёр жилд нийтдээ 432 хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхээс ял оногдуулсан байна. Ялтнуудын 22.7 хувь нь буюу 98 нь урьд нь ял шийтгүүлж байсан этгээд байгаа юм.

Тэдэнд ямар ял шийтгэл оногдуулж байгаа вэ гэдгийг дээр дурдсан бүх хэргийн шүүхийн шийдвэрт анализ хийж үзлээ. Тодруулбал

  • 2021 оны байдлаар 54.6 хувьд нь 10-15 жилийн хорих ял оногдуулсан
  • 2022 оны байдлаар 52.04 хувьд нь 10-15 жилийн хорих ял оногдуулсан байна.

Дээрх хоёр судалгаа нь бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг тэр дотроо бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах Эрүүгийн хуулийн ялын бодлогыг чангаруулах шаардлагатай гэдгийн нотолгоо болж байгаа юм" хэмээв. 

Бусад мэдээ

Улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийг шинэчлэх сайдын тушаал гарчээ

Улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийг шинэчлэх сайдын тушаал гарчээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тушаал гаргаж, Улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураам

ЦУОШГ: Алтайн өвөр, говь талын нутгаар 32 градус хүрч дулаарна

ЦУОШГ: Алтайн өвөр, говь талын нутгаар 32 градус хүрч дулаарна

2023 оны хавар цаг агаар тогтворгүй, хүйтэн өдрүүд зонхилсон. Зуны эхэн сар гарсан ч мөн л хүйтэн, б

Ариунзул С.
Ариунзул С.