fitness
  • 317 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-25

Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсгол болж байна. Энэ үеэр "Монгол Улс дахь хүүхэд хамгааллын тогтолцоо, тулгамдсан асуудал" сэдвээр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул илтгэл танилцууллаа. 

Тэрбээр "Нийгмийн ажилтны ажлын байрны баталгаа сул, урамшуулал байдаггүй тул мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орж байна. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд орж буй байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу, харилцан мэдээлэл солилцох байдал хангалтгүй байгаа. 

Хохирогчдод үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зардлыг бүх шатны Засаг дарга төсөвт тусгуулах саналыг ИТХ-д өргөн мэдүүлэх, хамтарсан багийн үйл ажиллагааг зохион байгуулалтаар хангах хэрэгтэй байна. 

Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж, 2020 онд 3,630 байсан бол 2021 онд 4,573 болсон нь өмнөх оноос 25.9 хувиар өссөн байгаа юм. Хохирогчийг дахин хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах, чадавхжуулах, хямралын үйлчилгээ үзүүлэх чадамжгүй, хүчирхийлэл үйлдэгдэж буй орчноос хохирогчийг тусгаарлан байрлуулж, хоол хүнс, ариун цэврийн хэрэгслээр хангах зэрэг үйлчилгээг аргацаах байдлаар үзүүлж байна. Байрны нөхцөл байдал үйлчилгээ нь стандартын шаардлагад нийцдэггүй" хэмээв. 

Иймд

  • Хохирогч хамгааллын бүтэц уялдааны зураглалыг харилцан уялдаатайгаар гаргаж, байгууллагуудын чиг үүргийг давхцлыг арилгаж, уялдаа холбоог хангах, 
  • Хамтарсан багийг чадавхжуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих үүргийг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хариуцуулах, 
  • Гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны орон тоог тусгайлан бий болгох, эсвэл нийгмийн ажилтны орон тоог хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх,
  • Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сайн дурын хөтөлбөрийг үр дүнтэй эхлүүлэх, төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх, 
  • Нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааны стандартыг батлан гаргах хэрэгтэй хэмээн танилцуулав. 

Хүний эрхийг хангахтай холбоотой төрийн 43 байгууллага, ажиглагчаар 10 хүн, 10 байгууллага уг сонсголд оролцож байна. 

Бусад мэдээ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Х.Нямбаатар: БНХАУ-аас олон тооны ялтанг анх удаа нэг дор хүлээн авах болсон

Х.Нямбаатар: БНХАУ-аас олон тооны ялтанг анх удаа нэг дор хүлээн авах болсон

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өгөв:-"Шувуу" ажиллагаа

Ариунзул С.
Ариунзул С.