Засгийн газрын ээлжит /2023.11.15/ хуралдаан 08.00 цагт эхэлжээ. Хуралдаанаар цаг үеийн болон Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонсоно гэсэн мэдээлэл байна. Цэрэгт яваад амиа алдсан хүүгийн тухайд "Уушигны хаван" гэх оноштой байсан ба цэрэг татлагын комиссынхон мэдсээр байж явуулсан гэх мэдээллийг зарим хэвлэлүүд цацаж буй. Яг ямар учир шалтгаантай амь насаа алдсаныг өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр ярих нь.
Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.