fitness
  • 261 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-07

Өнгөрсөн шөнө Ховд, Говь-Алтайн нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурч гамшигт үзэгдэл болсон талаар Цаг уурын байгууллагаас мэдээлээд буй.

Шуурганы улмаас арванхоёрдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Ховд аймгийн гурван сум, Говь-Алтай аймгийн нэг суманд цахилгаан эрчим хүч хязгаарлагджээ.

Гэмтлийн шалтгааныг тогтоохоор өнөөдөр 08:38 цагт Ховд аймгийн төвөөс “ББЭХС” ТӨХК-ийн Ховд салбарын дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бригад гарсан байна.

Бригад үзлэг хийхэд 35 кВ-ын Манхан-Зэрэг ЦДАШ-ын 403, 404 тулгуур багана унаж, 405-р тулгуур цуурсан болохыг тогтоожээ. Гэмтлийг засахаар ажиллаж байгааг Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК-аас мэдээллээ.


Бусад мэдээ

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр ч тээврийн хэрэгслийн улсын дуга

Н.Номтойбаяр: Тувагаас эрүүгийн хэрэгтнүүд орж ирснийг шалгах ёстой

Н.Номтойбаяр: Тувагаас эрүүгийн хэрэгтнүүд орж ирснийг шалгах ёстой

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2024.06.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ."

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.