fitness
  • 238 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-07

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусгасан. Мөн хуулийн төслүүдийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцэд засвар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нийгэм болон хууль зүйн баталгааг бүрдүүлэх, УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор дээрх  хуулийг боловсруулсан юм.

Тус хуулиар нийтийн тээврийн төрөл хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, төвлөрөл сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, замын хөдөлгөөний түгжрэл, агаар, хөрсний зэрэг орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль нь зургаан бүлэг, 27 зүйлтэй аж.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ

Голын мөсөн дээгүүр машинтайгаа зорчсоноос цөмрөх, осолдох тохиолдол гарсаар байна

Голын мөсөн дээгүүр машинтайгаа зорчсоноос цөмрөх, осолдох тохиолдол гарсаар байна

Гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, машинтайгаа суух, осолдох то

ЭТТ 2023 ОНЫ III УЛИРЛЫН C ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД ТАВИГДАХ ШААРДЛАГА, БУСАД МЭДЭЭЛЭЛ

ЭТТ 2023 ОНЫ III УЛИРЛЫН C ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД ТАВИГДАХ ШААРДЛАГА, БУСАД МЭДЭЭЛЭЛ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас Гашуунсухайт боомтоор 2023 оны III улиралд улс хоорондын байнгын ачаа т

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.