fitness
  • 232 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-12

Монголын банкны холбоо (МБХ)-ноос жил бүрийн 12 дугаар сарын 8-ны өдөр Банкны салбарын чуулган болон салбарын шилдгүүд, манлайлагчдыг тодруулдаг хүндэтгэлийн ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай. Банкны салбарын XVIII чуулганаар Монголын банкны холбооны удирдлагын багт Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд Дэд ерөнхийлөгчөөр шинээр сонгогдон, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяагийн сонгуульт ажлыг хүлээж авлаа.

Түүнчлэн Монголын банкны холбооны харьяа байгууллага болох ТоС Холбооны 2024 оны Манлайлагч банкаар ХААН Банк сонгогдож, Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа ТоС Холбооны Удирдах зөвлөлийн даргын ажлыг Худалдаа, хөгжлийн банкнаас хүлээж авсан юм.

зураг
 

зураг
 

зураг
 

зураг
 

Монголын банкны холбооны удирдлагын баг нь ерөнхийлөгч, гурван дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Ийнхүү ирэх жилүүдэд Монголын банкны холбооны удирдлагын баг нь Ерөнхийлөгч Б.Мэдрээ, гурван Дэд ерөнхийлөгч болох Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд, Капитрон банкны Гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар, Богд банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул, Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амар гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллана.

Монголын банкны холбоо нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 12 банк болон гадаадын банкны төлөөлөгчийн газар, санхүүгийн салбарын дэд бүтцийн чиглэлийн байгууллагууд, финтек компаниуд зэрэг нийт 35 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага юм.

Тус холбоо нь Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдал, үндэсний төлбөр тооцооны тогтолцоо, хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд нийт гишүүдийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх замаар хувь нэмрээ оруулж, санхүүгийн салбарын үр ашигтай, эрүүл хөгжилд манлайлж ажиллах зорилготой билээ.

Бусад мэдээ

Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд олгоно

Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд олгоно

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ с

Г.Занданшатар: НӨАТ-ын хуулийн мөрдөлтийг сайжруулснаар ₮534 тэрбумаар төсвийн орлого нэмэгдэнэ

Г.Занданшатар: НӨАТ-ын хуулийн мөрдөлтийг сайжруулснаар ₮534 тэрбумаар төсвийн орлого нэмэгдэнэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүл

Ариунзул С.
Ариунзул С.