fitness
  • 215 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-18

Төрийн ордонд нүүрсний асуудлаарх хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжил байна. Сонсголд өнөөдөр нийт 128 гэрчийг дуудсан. Одоо Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой компани гаалийн бүрдүүлэлтгүйгээр нүүрс тээвэрлэсэн гэх асуудлыг шинжээч танилцуулж, гэрчүүдээс мэдүүлэг авч байна.

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх найман компаниар дамжуулан 1 сая гаруй тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр хил нэвтлүүлсэн гэж шинжээч танилцуулав.

Гэрчээр мэдүүлэг өгч буй Б.Батдаваа “Манай эхнэр “И коммодитс монголиа интеллижент ложистик” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан.  Тээврийн үйл ажиллагааг нь би мэдэхгүй. Учир нь би үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Компаниас нь асуусан нь зөв байх. Батмөнхийн Сувддэлгэр гэдэг хүн миний төрсөн дүү мөн. "Цэций гуай" ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш, гүйцэтгэгч захирлаар 2023 онд буюу саяхан ажилд орсон. Энэ сонсголоор яагаад ийм асуудал яригдаж байгааг би ойлгохгүй байна. Хувь хүний асуудлыг хүндэтгэж үзээсэй гэж хүсье” гэлээ.

Түүний эхнэр Ц.Амгалан болон дүү Б.Сувдэлгэрийн эрх бүхий этгээдээр бүртгэлтэй:

  • “Дэлгэрэх цагаан овоо”  ХХК
  • “Эко глобал ложистик” ХХК
  • “Алтан нууц” ХХК
  • “Цэций гуай” ХХК \гүйцэтгэх удирдлага нь Б.Сувддэлгэр буюу Б.Батдаваагийн төрсөн дүү. Эрх барих этгээд нь Ц.Амгалан\
  • “Хан сахиус” ХХК
  • ВВ транс ХХК
  • Шанхын хэц ХХК
  • “Аранзал алаг” ХХК  гэсэн найман компанийн нүүрс тээврийн автомашин гаалийн бүрдүүлэлтгүйгээр хил нэвтэрчээ.

Энэ талаар гэрч Ц.Амгалан "Миний бие 2007 онд их сургуулиа төгсөөд, уул уурхайн салбарт ажиллаж эхэлсэн. 2016 оноос  “И коммодитс монголиа интеллижент ложистик” компанид ажиллаж байгаад, 2020 оноос тээврийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Бид шинжээчийн дүгнэлттэй сайн танилцаагүй. Тоон үзүүлэлттэй нь санал нийлэхгүй байгаа тул тулган баталгаажуулах хүсэлтэй байна. Нэгд, энэ мэдээллийг манай компани няцааж байна, ийм асуудал байхгүй. Хоёрдугаарт, шинжээчид мэдээллээ хаанаас авсан юм бол, бүх мэдээллийг гаргаж өгөх боломжтой” гэлээ.

Бусад мэдээ

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Улс төрийн намд иргэн 6 сая, ААН 26 сая төгрөгийн хандивыг жилд нэг л өгнө

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Улс төрийн намд иргэн 6 сая, ААН 26 сая төгрөгийн хандивыг жилд нэг л өгнө

Улсын Дээд шүүхэд улс төрийн 35 нам албан ёсоор бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 35 улс т

Дөрвөн улсын 56 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргав

Дөрвөн улсын 56 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргав

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочл

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.