fitness
  • 202 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-21

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буангантай уулзлаа.
АНУ руу шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажил эрчимтэй өрнөж байгаа бөгөөд энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулагдаж 106 арга хэмжээ бүхий багц ажлуудыг төлөвлөн гүйцэтгэж буй аж. 



Шууд нислэгийн талаар сайд С.Бямбацогт, Бэлтгэл ажлын хүрээнд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-наас ирэх оны гуравдугаар сард багтан хийх Нисэхийн аюулгүй ажиллагааны аудит шалгалт (IASA), Тээврийн аюулгүй байдлын захиргаа (TSA)-ны аудитад хамрагдахыг чухалчилж байна. Ингэж чадвал 2024 оны зургаадугаар сараас өмнө АНУ руу шууд нислэгээ эхлүүлж чадна. Энэ ажилд дэмжлэг үзүүлэхийг Элчин сайд Ричард Буанганаас хичээнгүйлэн хүслээ гэж цахим хуудаснаа мэдээлэв. 

Бусад мэдээ

Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын трасст өртсөн газрыг чөлөөлж эхэллээ

Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын трасст өртсөн газрыг чөлөөлж эхэллээ

Хан-Уул дүүргийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын ажил өнгөрсөн жил эхэлсэн.

Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталлаа

Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналууды

Ариунзул С.
Ариунзул С.