fitness
  • 203 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-25

Энэ оны есдүгээр сарын 22-нд Дэлхийн Допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны хурлаас Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх дөрвөн сарын хугацаа өгсөн.

Улмаар Засгийн газраас ажлын хэсэг гарч, Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажилласны үр дүнд шаардлагуудыг гурван сарын хугацаанд бүрэн биелүүллээ.

Тус байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн таван хүнээс бүрддэг байсныг олон талын төлөөлөл бүхий 13 хүнтэй болгож өргөжүүлсэн нь допингийн эсрэг үйл ажиллагаа ил тод байх боломжийг бүрдүүлж байна.

Өөрөөр хэлбэл удирдах зөвлөл нэрийн дор тулгамдсан асуудлуудыг бугшруулах, олимпод цагаан тугийн дор Монголын тамирчид оролцох эрсдэлтэй болох зэрэг ноцтой үр дагавруудыг дахин гаргахгүй байхад чухал нөлөөтэй.

Ийнхүү ирэх Парисын олимпын наадамд Монгол Улс төрийн далбаан дороо оролцож, тамирчид хурд, хүч, чадвараа сорих болно.

Эх сурвалж: БТСУХ

Бусад мэдээ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦААНД 22.8 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЛАА

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦААНД 22.8 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8 дахин, экспортыг 2.3 да

Нүүрсний экспорт 10 хувиар өсжээ

Нүүрсний экспорт 10 хувиар өсжээ

Энэ оны аравдугаар сарын 13-наас аравдугаар сарын 29-ний өдөр Гашуунсухайт боомтоор 6958 тээврийн хэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.