fitness
  • 205 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-26

Ирэх оноос бага ангийн сурагчид хүнд цүнх үүрэх шаардлагагүй болно хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд мэдээллээ. Тодруулбал Польшийн Learnetic компанийн техникийн дэмжлэгтэйгээр бага ангийн 9 төрлийн 33 сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгох аж.

Ингэснээр сурагчид цаасан болон цахим сурах бичигтэй болох юм. Бага насны хүүхдүүд хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй болох бөгөөд сурах бичгийн дасгал, даалгаврууд илүү сонирхолтой, ойлгомжтой хэлбэрт шилжинэ гэдгийг тэрбээр онцоллоо. 

Дижитал сурах бичгийг хоёрдугаар сард хүлээн авч түшиц сургуулиудад туршилтаар хэрэглэж эхэлнэ. Улмаар туршилтад хийсэн судалгааны үр дүнгээр нэмэлт тохируулга хийснээр хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх юм.

Дижитал сурах бичгийг дата шаардахгүй ашиглах боломжтой. Мөн дасгал, даалгавруудын гүйцэтгэлийг хянах боломжтой бөгөөд ингэснээр багш арга зүйгээ өөрчлөх, тохируулахад шаардлагатай явцын үнэлгээний мэдээллийн сан бүрдэнэ гэв.



Бусад мэдээ

СТА цол, тэмдгийг урлагийн салбарт 12-оос доошгүй жил ажилласан хүнд олгодог журамтай

СТА цол, тэмдгийг урлагийн салбарт 12-оос доошгүй жил ажилласан хүнд олгодог журамтай

Шинийн наймны өдөр дуучин Б.Бат-Энэрэл бие даасан анхны "Талархал" тоглолтынхоо үеэр Соёлын Тэргүүни

УСУГ: Улаанбаатар хотын ундны ус бохирдсон гэдэг ташаа мэдээлэл

УСУГ: Улаанбаатар хотын ундны ус бохирдсон гэдэг ташаа мэдээлэл

Үерийн улмаас ундны ус бохирдсон тул ус тасарна, усаа нөөцөлж аваарай гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээ

Ариунзул С.
Ариунзул С.