fitness
  • 218 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-27

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, АИ-92 бензиний хувьд Монгол Улсын нэг сарын дундаж хэрэглээ 53 мянган тонн байдаг. Сүүлийн үед нэмэгдээд 60 мянгад хүрлээ. Манай улсын түлшний хэрэглээ ОХУ-аас 100 хувь хамааралтай. Энэ сард Роснефть компаниас 51 мянга, бусад компанитай нийлээд 71 мянган тонн АИ-92 бензинийг ОХУ-аас захиалсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 54 мянга нь орж ирсэн.

Үнийн хувьд 705 ам.доллароор тогтвортой нийлүүлж байна. Яг энэ үнээр урт хугацаанд нийлүүлнэ. АИ-95 бензин нийлүүлэх үнэ нь 850-иас 830 ам.доллар болж буурсан нь сайн мэдээ. 

Энэ сард дизель түлшний нийт хэрэглээнээс бараг 25 мянгаар илүү түлш орж ирэх төлөвтэй байна. Түлшний үнэ нэмэгдэхгүй бөгөөд хомсдол багасна. Түүнчлэн одоогийн байдлаар зөвхөн дараах долоон компанийн 200 гаруй шатахуун түгээх станцаар АИ-92 түгээж байна.

  • Шунхлай
  • Петровис
  • Тэс Петролиум
  • Сод Монгол
  • Монсуль
  • Газ Ойл
  • Синчи Ойл

Шалтгаан нь дээрх компаниуд импортын зөвшөөрөлтэй, бусад газрууд зөвхөн жижиглэнгээр худалдах зөвшөөрөлтэй. Иймд иргэдийг дээрх колонкоос очиж бензин авахыг хүсье хэмээн хэлсэн юм. 

Бусад мэдээ

Энэ сарын 26-нд "Бөртэ чоно" шагнал гардуулах ёслол  болно

Энэ сарын 26-нд "Бөртэ чоно" шагнал гардуулах ёслол болно

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны "Бөртэ чоно" тэргүүн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 26-нд Чингис хааны музейд болно.

Цагаан сарын баярыг ресторанд тэмдэглэх нэг хүний багцын үнэ 23-80 мянган төгрөг

Цагаан сарын баярыг ресторанд тэмдэглэх нэг хүний багцын үнэ 23-80 мянган төгрөг

Цагаан сарын баяр болоход ердөө арав хоног үлдлээ. Эл баярыг тэмдэглэх олон янзын соёлууд манай айма

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.