fitness
  • 234 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-28

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 61-р цэцэрлэгийн байрыг бүрэн засварлахаар болжээ. Тодруулбал уг төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баянмөнх нар гарын үсэг зурсан байна. 

Үүнд цэцэрлэгийн дээвэр, гадна фасад, гал тогооны өрөөний агааржуулалт, цонх, хаалга, шал, тааз, хана, цэвэр, бохир усны хоолой, халаалтын радиатор зэргийг засварлаж, эрүүл аюулгүй сургалтын орчныг бүрдүүлж, тус дүүргийн боловсролын чанарыг дээшлүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн төсөл нь Монгол улсад хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 597 дахь, Баянзүрх дүүрэг хэрэгжих 23 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа баталсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 282,426 ам.доллар юм хэмээн Япон улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

Бусад мэдээ

БНСУ-ЫН КТ группийн “БиСи Карт” байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулав

БНСУ-ЫН КТ группийн “БиСи Карт” байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулав

Монголбанканд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн х

Залуучууд санаачилга гарган Улиастайн голыг цэвэрлэжээ

Залуучууд санаачилга гарган Улиастайн голыг цэвэрлэжээ

Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, “

Ариунзул С.
Ариунзул С.