fitness
  • 273 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-28

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төв, Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран баривчлагдсан этгээдэд зориулсан шашны зан үйлийн өрөөг шинээр байгуулж, өнөөдөр /2023.12.26/ ашиглалтад орууллаа.

Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн прокурорын газар, Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын албаны холбогдох албан тушаалтнууд, Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төлөөлөл оролцов.

Энэхүү өрөөг ашиглалтад оруулснаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний шашин шүтэх эрх чөлөөг хангахаас гадна баривчлагдсан болон саатуулагдсан этгээдийн сэтгэл зүйг шашнаар дамжуулан засаж, сэтгэл зүйн таагүй байдлаас үүсэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ШШГЕГ


Бусад мэдээ

Нэр бүхий албан тушаалтнууд шаардлага хангахгүй автобус хүлээж авсан, хуулийн этгээдэд эдийн засгийн давуу байдал олгосон нь тогтоогдсон

Нэр бүхий албан тушаалтнууд шаардлага хангахгүй автобус хүлээж авсан, хуулийн этгээдэд эдийн засгийн давуу байдал олгосон нь тогтоогдсон

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, ахлах комиссар Э.Оюунболд ногоон гэж яриад буй нийтийн тээври

Цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлнэ

Цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлнэ

Нүүрсний цахим арилжааг эхлүүлээд гурван сар болж байгаа бөгөөд нийт 26 удаагийн дуудлага худалдаага

Ариунзул С.
Ариунзул С.