fitness
  • 305 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-04

БНСУ-ын Канвон мужид энэ сарын 19-нд залуучуудын өвлийн IV олимп хөшгөө нээнэ. Нийт 12 хоног үргэлжлэх цагаан олимпод 79 улсын 15-18 насны 1,900 тамирчин 81 багц медалийн төлөө өрсөлдөх юм. 

Манай улсаас залуучуудын өвлийн олимпын түүхэнд хамгийн олон буюу 12 тамирчин оролцох эрхээ авч, бэлтгэлээ базааж буй. Тодруулбал цанын спортын төрөлд олон улсын хэмжээний мастер Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн, Ж.Уянга, Н.Нандинцэцэг нар эрэгтэйчүүдийн 10 км, эмэгтэйчүүдийн таван км зайд болон 4х3 холимог буухиа төрөлд хурд сорих аж. 

Уулын цанын төрөлд монголчууд анх удаа өвлийн олимпод оролцохоор болсон. Тодруулбал жиант слалом болон слалом төрөлд М.Манлайжав, Х.Халиун нар эх орноо төлөөлөх юм.

Биатлоны төрөлд Б.Сүхбат, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа, Х.Эрдэнэтунгалаг, О.Оюунцолмон, Д.Нямсүрэн нар Канвоны цасан замд цэцээ сорихоор бэлтгэлээ базааж байна. Биатлончид олимпын бэлтгэлээ Германд хийж байгаа бөгөөд энэ сарын 14-нд Канвонд очихоор төлөвлөжээ.


Бусад мэдээ

Хан-Уул дүүрэгт дараах байршилд 2 сар зам хааж, засвар хийнэ

Хан-Уул дүүрэгт дараах байршилд 2 сар зам хааж, засвар хийнэ

Хан-Уул дүүргийн 23-хороо наадамчдын замаас нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэлх авто замын засвар шинэ

Өнгөрсөн онд 207 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

Өнгөрсөн онд 207 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

Хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх

Ариунзул С.
Ариунзул С.