fitness
  • 239 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-04

“Даарах завгүй WINTERLAND 2024” ОУ-ын өвлийн фестивалийг 2024 оны 1-р сарын 12-14 өдрүүдэд Архангай аймаг, Тамирын голын эрэг дээр, Монголын анхны “Өвсөн стадион”-д зохион байгуулна.
Хөтөлбөрт:


  • Тамирын жавар 2024” мөсний шагайн аварга шалгаруулах тэмцээн
  • Монголд анх удаа “Дарвуулт чарга” спортыг таниулах арга хэмжээ
  • ”100000 ямаа - 100000 жуулчин” төслийн нээлтийн үйл ажиллагаа
  • ”Хангайн Хасар” шилдэг монгол банхар нохой шалгаруулах тэмцээн, үзэсгэлэн
  • Жороо морины уралдаан
  • ”Өвлийн гоёл” өвлийн үндэсний хувцастай шилдэг оролцогчдыг шалгаруулах тэмцээн
  • Өвлийн үзэсгэлэн худалдаа, үйлчилгээ
  • Мөсөнд авиралт
  • Монгол кёрлинг
  • Харзны усанд орох
  • Мөсний сур харваа
  • Морин харваа
  • Сарлаг унах
  • Морь унах
  • АТВ чаргаар гулгах
  • Мөсөн урлалын бүтээл
  • Хөгжөөнт тэмцээн уралдаан
  • Winterland DJ show afterparty (12, 13) - тусгай хөтөлбөр
  • Өвөлжилтийг дэмжих хөнгөлөлттэй өвс тэжээлийн хангамж

Мөн УБ-АРА чиглэлд нэгдсэн автобус үйлчилгээ үзүүлэх аж. Автобус үйлчилгээний үнэ 180,000 төгрөг. Эл төлбөрт автобус үйлчилгээ, мөн Winterland International DJ Party-д нэвтрэх хоёр өдрийн тасалбар багтсан ажээ.

Дараах линкээр орж суудал баталгаажуулах боломжтой. https://rb.gy/ig6qq3

Санаачлагч: Архангай аймгийн ЗДТГ
Ерөнхий зохион байгуулагч: Архангай аймгийн “Эртний Нүүдэлчдийн Өлгий” АЖХ, ARA COMPLEX
Хамтран ажиллагч байгууллагууд: БОАЖЯ, АЖМХ, Монголын Мөсний Шагайн Холбоо, Монголын Банхар Судлалын Холбоо, “Дарвуулч Чарга” клуб, Жаргалант Харвест ХХК

Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ


Бусад мэдээ

“Шувуу” ажиллагааны хүрээнд шинээр нэг яллагдагчийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ

“Шувуу” ажиллагааны хүрээнд шинээр нэг яллагдагчийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ

Авлигатай Тэмцэх Газрын/АТГ/ Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн 835 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа

Дархан-Уул аймгийн иргэдийн дунд зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна

Дархан-Уул аймгийн иргэдийн дунд зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна

Дэлхийн зүрхний өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхий дахинаа жилд дунджаар 18 сая хүн зүрх судасны өвчн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.