fitness
  • 205 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-09

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал болон тус байнгын хорооны гишүүд өчигдөр (2024.01.08) Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагаатай танилцаж, Улсын Их Хурлаас баталсан, Байнгын хорооноос чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулууны мэдээлснээр долоон аймгийн 15 суманд цасны нягт 0,35-0,47 г/см3 хүр,ч, төмөр буюу шилэн зудын 17 аймгийн 81 суманд цагаан зудын 16 аймгийн 66 сум цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна.

Өнгөрсөн сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зураглалаар нийт нутгийн 90 хувьд их, 10 хувьд нь дунд зэрэглэлтэй болжээ.  17 аймаг нэн их  эрсдэлтэй.

Үүсээд буй нөхцөл байдлын улмаас орон нутагт мах бэлтгэдэг иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг авах, Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагуудтай хамтран ажиллах, өвс тэжээлийн экспортыг түр хугацаагаар хязгаарлажээ.

Уулзалтын төгсгөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Д.Батжаргал дүгнэж үг хэлсэн юм. Тэрбээр, ярианыхаа эхэнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт гарсан ололт, амжилтыг дурдаад цаашид анхаарах асуудлуудын байр сууриа илэрхийлэв.

Юуны өмнө хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн бодлогын дэмжлэг, санхүүжилттэй холбоотой нэгтгэсэн мэдээллийг олон нийтэд ил тод болгохоос гадна Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайланг  Байнгын хороонд танилцуулахыг үүрэг чиглэл болголоо.

Түүнчлэн хаврын тариалалтын бэлтгэл ажлын хангахтай холбоотойгоор шатахууны нөөц бүрдүүлэлтээс гадна хөрөнгө оруулалтын бодлогын зээлийг дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд зээлдэгчдэдээ хүрсэн байхаар шуурхай зохион байгуулах шаардлагатай байгааг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал онцлон дурдлаа. Тэрбээр  мал ахуйн салбарт зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах арга хэмжээг шуурхай зохион байгуулах, газар тариалангийн салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх том ажил хүлээгдэж байгааг тус салбарынханд сануулж байлаа.

Мөн  махны экспортын хүрсэн түвшингээ ахиулахын зэрэгцээ  ялангуяа ноос  боловсруулан дэлхийн зах зээлд гаргах яриа хэлцлийг өргөжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Бусад мэдээ

НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаярыг томилуулахыг дэмжив

НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаярыг томилуулахыг дэмжив

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах асуудлыг хэлэ

1,000 хүний оролцоотой “Монголын ирээдүй, Залуусын оролцоо” анхдугаар чуулган амжилттай зохион байгуулагдлаа

1,000 хүний оролцоотой “Монголын ирээдүй, Залуусын оролцоо” анхдугаар чуулган амжилттай зохион байгуулагдлаа

НҮБ-ын Эдийн засаг нийгмийн зөвлөл (UN ECOSOC)-д тусгай зөвлөлдөх статустай HWPL энх тайвны ОУТББ нь

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.