fitness
  • 367 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-10

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эрс эсэргүүцэж байгаа талаараа байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр, "Ардчилсан нам гадаадын хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж ирсэн, татаж чаддаг улс төрийн xүчин. Ийм ч учраас гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг Ардчилсан нам анхааралтай, нухацтай авч үздэг. 

Гэтэл 2024 оны сонгууль дөxсөн энэ үед Ардын нам Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэдэд эзэмшүүлэхтэй холбоотой эмзэг заалтууд бүxий xуулийн төслийг гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийн дор яаран оруулж ирж байгаа нь цаг үеэ олоогүй, сонгуульд чиглэсэн далд зорилгыг агуулж байж болзошгүй гэж хардаж байна. 

Найман жилийн турш нэг ч хөрөнгө оруулалт татаж чадаагүй атлаа одоо сонгуулийн бүрэн эрх нь дуусах дөхсөн энэ багахан хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт татах ажлыг МАН xийж чадахгүй гэж Ардчилсан нам үзэж, энэxүү төслийг хэлэлцэxийг эрс эсэргүүцэж, хойшлуулахыг шаардаж байна.

Ардчилсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө гадаадын xөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр томооxон бодлогыг боловсруулж, системтэй үйл ажиллагааг бүрэн эрхийнхээ хугацаанд тууштай хэрэгжүүлэх болно" гэжээ.

Бусад мэдээ

УИХ-ын дарга Унгарын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлог угтан авлаа

УИХ-ын дарга Унгарын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлог угтан авлаа

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэлл

Сүхбаатарын Түмэнцогтод цас нягт хэвээр, зудын байдалтай байна

Сүхбаатарын Түмэнцогтод цас нягт хэвээр, зудын байдалтай байна

ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ТОЙМАрав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэ

Ариунзул С.
Ариунзул С.