fitness
  • 291 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-10

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 10-нд боллоо. Хуралдаанаар орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ асуудлаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийхийг хуралдаанаас дэмжлээ.


“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал, зорчигч үйлчилгээний барилгын ашиглалт, 2024 оны олон улсын нислэгийн төлөвлөлт, зуны нислэгийн оргил ачааллыг харгалзан орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх нь олон улс, орон нутгийн зорчигч, ачаа урсгалыг саадгүй зохион байгуулах, иргэд, олон нийтэд ая тухтай түргэн шуурхай үйлчлүүлэх боломж бүрдүүлэх, агаарын тээвэрлэгч компаниудад тодорхой дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой гэж үзжээ. 

Бусад мэдээ

Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс хориотой бодис илэрсэн тул түүний бүх давааг хүчингүйд тооцохоор шийдвэрлэв

Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс хориотой бодис илэрсэн тул түүний бүх давааг хүчингүйд тооцохоор шийдвэрлэв

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 11

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймгийн Тэс сумын Цагаантолгой багийн “Гийгний-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 17

Ариунзул С.
Ариунзул С.