fitness
  • 171 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-11

Алтайн уулархаг нутгаар 11-12-нд шилжих шөнө халуун хуурай салхитай, 12-ны өдөр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Ихэнх нутгаар 11, 12-нд хүйтний эрч сулрах боловч 13,14-нд хүйтний эрч чангарна.

01-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг болон, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус хүйтэн, Алтайн уулархаг нутгаар 0...+5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

Бусад мэдээ

21 аймгийн аялал жуулчлалын бүсээс стандартын бус 909 жорлонг буулгажээ

21 аймгийн аялал жуулчлалын бүсээс стандартын бус 909 жорлонг буулгажээ

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэр хорооллын нүхэн жо

Говь Гурвансайхан байгалийн цогцолбор газраас уулын туруутан амьтдад зориулан өвс тавьжээ

Говь Гурвансайхан байгалийн цогцолбор газраас уулын туруутан амьтдад зориулан өвс тавьжээ

Говь Гурвансайхан байгалийн цогцолбор газрынхан Сэврэй сумын Сэврэй уул, Булган сумын Баруун сайхан

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.