fitness
  • 429 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-11


УИХ-аас НД-ийн тухай хуульд 2018 онд оруулсан өөрчлөлтийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) 26% болсон хэдий ч иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны улмаас төлөвлөсөн байсан 2%-ийн нэмэгдэл одоогоор нэмэгдээгүй 24% (Ажил олгогч болон ажилтны төлөх НДШ-ийн нийт хэмжээ) хэвээр байгаа юм.

Энэ онд НДШ-ийн хувь хэмжээ өөрчлөгдөөгүй ч Хөдөлмөрийн Хөлсний Доод Хэмжээ (ХХДХ) 660,000₮ болж өөрчлөгдөж байгаа. 

ХХДХ нь ажилтанд олгох хамгийн бага цалингийн хэмжээг ажил олгогчид тогтоох, сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн хамгийн бага хэмжээг тогтоохоос гадна ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед зарим талаар нөлөөлөх хэм хэмжээ болох гэх мэт маш олон хуулийн заалтын хэмжигдэхүүнд ашиглагддаг. 

Тухайлбал сайн дурын даатгуулагч 660,000 төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 13.5%-ийн НДШ-д сар бүр 89,100 төгрөгийг хамгийн багадаа төлдөг болж байна.

График 1: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017-2024 онд өөрчлөгдсөн байдал

2023 болон 2024 оны хувьд НДШ-ийн хувь хэмжээ өөрчлөгдөөгүй ч 2023 оны хувьд өндөр орлоготой иргэдийн орлогод ногдуулах ХХОАТ нь 10%-иас 20% хүртэл шатлалтай болсноос гадна 2024 оны 1-р сарын 1-нээс ХХДХ нь өөрчлөгдсөн байгаагаар тооцооллыг шинэчлэн оруулав.

АНХААРУУЛГА: Энэхүү цалингийн тооцоолол нь 2023/01/01 - 2024/12/31 хугацаан дахь Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хууль, Орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд хүчинтэй. Уул уурхай, үйлдвэрлэл эрхлэгч байгууллагын 2%-ийн гэнэтийн ослын даатгалын шимтгэлийг тусгаагүй болно. 2023 болон 2024 оны гарт хүлээн авах цалин ижил гарах магадлал өндөр байгаа.

Та үндсэн цалингаа оруулж картанд хүлээн авах нийт цалингаа бодож татвар суутгалыг харах боломжтой.

 ҮНДСЭН ЦАЛИН:  

Агуулга

ӨНГӨРСӨН

2023 оны 01-12 сар

ОДОО

2024 оны 01-12 сар

ХХДХ
(550,000)(660,000)
НДШ (%)-Хувь хүн
(11.5%)(11.5%)
НДШ (%)-АО
(12.5%)(12.5%)
ЦАЛИН БҮГД
1,350,000.00
1,350,000.00
НДШ-АО
-150,000.00-150,000.00
ҮНДСЭН ЦАЛИН
1,200,000.00
1,200,000.00
НДШ -Хувь хүн төлөх
-138,000.00-138,000.00
ХХОАТ 10%
-106,200.00-106,200.00
Хөнгөлөлт
+16,000.00+16,000.00
ГАРТ ОЛГОХ
971,800.00
971,800.00
Таны цалинд өөрчлөлт ороогүй байна.
2018/01/01/-2020/03/31 хугацаанд хамаарах НДШ-ын тооцооллыг ЭНД ДАРЖ; 2020/04/01-2022/12/31 хугацаанд хамаарах НДШ-ын тооцооллыг ЭНД даржүзнэ үү.

Бусад мэдээ

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурлаа

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар ава

Б.Тамир: Тухтай, дулаан, цонх нь цантахгүй гээд зорчигчид ам сайтай байна Онцлох

Б.Тамир: Тухтай, дулаан, цонх нь цантахгүй гээд зорчигчид ам сайтай байна Онцлох

Эх сурвалж: Tsahiur.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд он гарсаар 117 автобусыг оруулж ирс

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.