fitness
  • 205 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-19

2023 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр долоон төрлийн татвараа төлөх хүсэлтийг ebarimt системээр авч эхэлснийг Татварын байгууллагаас мэдэгдлээ. Энэ сарын 23-ныг хүртэл хүсэлтээ илгээх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөрөө дараах татваруудыг төлж болох нь.

  1. Автотээврийн хэрэгслийн албан татвар
  2. Галт зэвсгийн албан татвар
  3. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  4. Газрын төлбөр /газар эзэмшигч/
  5. Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
  6. Малын тоо, толгойн албан татвар
  7. Авто зам, замын байгууламж ашигласны төлбөр.

Харин IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө авах иргэдийнхийг Цагаан сараас өмнө өгнө гэдгийг мэдээлээд байгаа юм.

Сангийн сайдын мэдээлснээр энэ онд НӨАТ-ын буцаалтаар 1.3 сая иргэнд 410 тэрбум төгрөг олгохоор улсын төсвийг баталжээ.

Бусад мэдээ

Маргааш иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

Маргааш иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

НЗДТГ Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүл

Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллыг 50 хүртэл хувиар нэмэгдүүлнэ

Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллыг 50 хүртэл хувиар нэмэгдүүлнэ

Монгол Улсын Засгийн газар есдүгээр сарын 1-ний энэ өдөр ээлжит бус хуралдаан зарлаж, багш бэлтгэх,

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.