fitness
  • 315 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-23

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -26...-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -18...-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар -9...-14 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -18...-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -29 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 888 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Бусад мэдээ

Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах саналыг 100 мянга гаруй иргэн дэмжив

Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах саналыг 100 мянга гаруй иргэн дэмжив

Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн эхний удаа 60 жилээр, мөн 40 жилээр сунгаж нийтдээ 100 жи

ҮЙЛ ЯВДАЛ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.ГАНБАТ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

ҮЙЛ ЯВДАЛ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.ГАНБАТ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

МУИС-ийн номын санд09:30 цагт “Хүнсний хангамж” сэдвээр хэлэлцүүлэг болно.“Шангри-Ла” зочид буудалд

Ариунзул С.
Ариунзул С.