fitness
  • 208 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-23

Унгар Улсын Будапешт хотноо Олон улсын циркийн 15 дахь удаагийн наадам 2024 оны нэгдүгээр сарын 10-15-ны өдрүүдэд боллоо.

Тус наадамд монгол циркчдийн “Troupe Zola” багийн акробат үзүүлбэр алтан медаль, уран нугараачид хүрэл медаль хүртэв.

зураг

1988 оноос эхлэн Унгарын Үндэсний циркийн даргаар 24 жил ажилласан нэрт жүжигчин агсан Иштван Кристоф тэргүүтэй хэсэг уран бүтээлчид Будапештын олон улсын циркийн наадмыг анх санаачилсан ба 1996 оноос эхлэн зохион байгуулагдаж иржээ.

Энэ удаагийн наадамд ОХУ, БНХАУ, Франц, Канад, Мексик, Унгар зэрэг 20-иод орны циркийн жүжигчид 50 гаруй үзүүлбэрийг

үзэгчдэд толилуулж, уран бүтээлээрээ өрсөлдсөн байна.

 

Эх сурвалж: Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайдын яам

Бусад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга баярын мэндчилгээ ирүүлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга баярын мэндчилгээ ирүүлэв

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Оросын Холбооны Улсын Ер

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД ГССҮТ-ӨӨС ТУРШЛАГА СУДАЛЛАА

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД ГССҮТ-ӨӨС ТУРШЛАГА СУДАЛЛАА

Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс орон нутгийн

Ариунзул С.
Ариунзул С.