fitness
  • 278 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-24

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Газар өмчлүүлэх тухай хуулийн агуулга, зохицуулалтыг үндэслэн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн ялгааг тайлбарлан хүргэж байна. Газрын эрх зүйд газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн ойлголтууд байх бөгөөд иргэдийн дунд эдгээр ойлголтыг хольж солих тохиолдол их байдаг аж.

ГАЗАР ӨМЧЛӨХ

Газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгаж, ашигтай шинж чанарыг гаргаж хэрэглэхийг хэлнэ. Захиран зарцуулах эрх гэдэг нь түүнийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, арилжих, барьцаалах зэргийг ойлгоно. Газар өмчлөх эрх нь субьектын хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, төрд хамааралтай юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт иргэд газраа захиран зарцуулах эрхээ харьяалгүй хүн, гадаадын иргэнд шилжүүлэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл гадаадын иргэн, харьяалалгүй этгээд болон аливаа хуулийн этгээд нь Монгол улсад газар өмчлөх боломжгүй юм.

ГАЗАР ЭЗЭМШИХ

Газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Газар эзэмших эрх нь газар ашиглах эрхийг өөртөө давхар агуулж байдаг ойлголт юм. Энэ нь субьектын хувьд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамаатай.

ГАЗАР АШИГЛАХ

Хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ.

Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасны дагуу газар ашиглах эрх бүхий субьект нь Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй этгээд, Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байна.

Эдгээр эрхийн ялгааг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн агуулга, зохицуулалтыг үндэслэн мэдээлсэн тул өмчийн эрхзүйн сонгодог ойлголт, зарчмаас зөрүүтэй болохыг анхаарна уу. Хуулийг бүрэн эхээр үзэх бол энд дарна уу. 

Эх сурвалж: Хууль зүйн үндэсний хүрээлэн;

"Монгол өмгөөлөгч" Хууль зүйн фирм

Бусад мэдээ

Г.Отгонтамир: Өнгөрсөн онд авто ослын улмаас амиа алдсан 76 хүүхдийн тав нь унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байсан

Г.Отгонтамир: Өнгөрсөн онд авто ослын улмаас амиа алдсан 76 хүүхдийн тав нь унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байсан

Сүүлийн таван жилийн судалгаанаас харахад жил бүр ойролцоогоор 25 мянган зам тээврийн осол бүртгэгдэж байгаа бөгөөд 500 гаруй иргэн амиа алдаж, 3400 гаруй хүн гэмтэж бэртжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно

Ерөнхийлөгч энэ үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.