fitness
  • 165 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-26

Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралт өнөөдрөөр дуусаж гуравдугаар улирлын хичээл даваа гарагаас эхлэх гэж байна.

Гуравдугаар улиралд: Есөн долоо хоног хичээллэн 4 дүгээр сарын 1-нээс бүх ангийнхан нэг долоо хоног амарна.

Дөрөвдүгээр улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр хуваарьт тусгажээ. Зуны амралт:

1-2 дугаар ангийнхан зургаадугаар сарын 1-нээс
3-4 дугаар ангийнхан зургаадугаар сарын 8-наас
10-12 дугаар ангийнхан зургаадугаар сарын 15-наас амарна.

Хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан Боловсролын ерөнхий газраас зөвлөмж гаргасан байна.

  • Сургууль орчмын  цас мөсийг цэвэрлэж, хальтиргаагүй болгох
  • Хүүхэд хальтрах, мөргөх аливаа зүйлсийг илрүүлж, зөөлөвч хамгаалалт хийх
  • Биеийн тамирын заал, тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх
  • Ил задгай цахилгааны утас байгаа эсэхийг шалгаж, хүүхэд хүрэх эрсдэлгүй болгох
  • Ухсан нүх, шуудуу, траншейн болон замын эвдрэлийг таглаж битүүлэх
  • Замын нөхцөл байдал, замын тэмдэг тэмдэглэгээг шалгах, засварлах
  • School police-ийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх


Бусад мэдээ

Бугын эвэр түүхийг хоригложээ

Бугын эвэр түүхийг хоригложээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тушаалаар 2023 онд бугын эвэр түүхийг хоригложээ. Хаврын хуура

Замын хөдөлгөөний танхайрал, согтуугаар машин жолоодвол хариуцлагыг чангатгах заалтуудыг Зөрчлийн хуульд оруулна

Замын хөдөлгөөний танхайрал, согтуугаар машин жолоодвол хариуцлагыг чангатгах заалтуудыг Зөрчлийн хуульд оруулна

Хамгийн ойрын хугацаанд буюу өчигдөр явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хоёр хүүхэд машинд м

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.