fitness
  • 227 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-29


Говийн догшин ноён хутагт V дүрийн Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тохиолдуулан Их соён гэгээрүүлэгчийн амьдралыг харуулсан “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг Улаанбаатар хотноо 2024.01.31-2021.02.04 өдрүүдэд Корпорейт Конвейншн центр (Хан-Уул дүүрэг) тоглогдох гэж байна. 

Тайзны урлагийн цоо шинэ энэхүү бүтээлийн Гүйцэтгэх продюсераар Х.Ганбаатар ажиллаж, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс дэмжин олны хүртээл болж байна. “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн хөгжмийг МУГЗ Ш.Өлзийбаяр, цомнолыг МУСГЗ Л.Эрдэнэбат, ерөнхий найруулагч болоод бүжиг дэглээч СТА Х.Хашхүү, ерөнхий зураачаар МУЭ-ийн гишүүн зураач Д.Ганпүрэв нар ажилласан. Их соён гэгээрүүлэгч хутагтын тухай бүжгэн жүжгийг Монголд анх удаа Дорноговь аймагт задгай тайзнаа нутгийн олноо толилуулсан (2023.07.29) билээ. Тус уран бүтээлийн багт 150 орчим уран бүтээлч ажиллаж байна.

Дорноговийн залуус нутгаа гэсэн сэтгэлээр нэгдэн Говийн тодотголтой догшин ноён V дүрийн Данзанравжаа хутагтын түүх, их соёлыг түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үед таниулах зорилго эрмэлзлээр “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг тайзнаа тавигдаж байгаа юм. XIX зууны үеийн Буддын ухааны гүн сэтгэгч, их соён гэгээрүүлэгч нь яруу найраг, хөгжим, баримал сийлбэр, уран зургийн билэг танхай авьяасаараа мянга гаруй бүтээл туурвиснаас “Саран хөхөө” жүжгийн зохиол, “Үлэмжийн чанар” дуут шүлэг, “Хамрын хийд” болоод “Галбын гурван хийд” танин мэдэхүйн байгууламж нь хүн төрөлхтний оюуны охь болж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрч хүн төрөлхтний соёлын биет өв болгон ЮНЕСКО-д хадгалагддаг.

Бусад мэдээ

Буудлагын Дэлхийн цомын тэмцээнд О.Есүгэн наймдугаар байрт шалгарав

Буудлагын Дэлхийн цомын тэмцээнд О.Есүгэн наймдугаар байрт шалгарав

Азербайжаны нийслэл Баку хотноо буудлагын Дэлхийн цомын тэмцээн болж буй билээ. Өчигдөр 50 метрийн г

Монголын оюун ухааны академийн хүүхдүүд олон улсын тэмцээнээс 12 медаль хүртжээ

Монголын оюун ухааны академийн хүүхдүүд олон улсын тэмцээнээс 12 медаль хүртжээ

Дэлхийн Оюуны Спортын Холбоо (WISF) нь “Цээж бодолт”, “Рубик шоо”, “Spelling Bee” Англи хэлний үсэгл

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.