fitness
  • 167 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-16

Нийслэлд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 16-нд өдөртөө +2 градус дулаан, шөнөдөө -24 градус хүрч хүйтэрнэ. Энэ ням гарагт өдөртөө -20 градус хүрч огцом хүйтэрнэ.

Зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилийн долоо, наймдугаар саруудад 3-4 удаагийн гэнэтийн үер усны үзэгдэл болж, Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэн. Хур тунадас их байгаагаас голын усны түвшин болон хөрсний чийгийн хэмжээ нэмэгдэж буй хэмээн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер  Б.Жаргалан хэлэв.

Тэрээр " Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар дулаарахаараа олон жилийн дунджаас 15-20 хэм дулаарч, говийн бүс нутгаар нэмэх хэмд хүрсэн.

Харин эсрэгээрээ хүйтрэхээрээ олон жилийн дунджаас 15-20 хэмээр хүйтэрч, уулархаг нутгаар -50 хэм хүрсэн үзэгдлүүд ажиглагдаж байна. Эдгээр үзэгдэл нь цаашдаа ч гэсэн ажиглагдах магадлал өндөр. Өнгөрсөн 9-12 дугаар сард орсон цасны хэмжээгээр нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Улаанбаатар хотод ч мөн адил зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Үүнтэй холбоотойгоор гэнэтийн дулаарал ажиглагдах магадлал өндөр байгаа тул шар усны үер хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсээд буй" гэв.

Бусад мэдээ

Бангладеш улсаас хавсран суух Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авав

Бангладеш улсаас хавсран суух Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Мальта Улс, Бүгд Найрам

392 цэргийн албан хаагч малчдад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

392 цэргийн албан хаагч малчдад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

Энэ сарын 28, 29-ний өдрийн байдлаар Зэвсэгт хүчний 27 нэгтгэл, анги, салбарын 392 цэргийн алба хааг

Ариунзул С.
Ариунзул С.