fitness
  • 170 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-17

Хадгаламж зээлийн хоршоодын тоо 2019 оноос хойш тасралтгүй буурсныг Санхүүгийн зохицуулах хорооны тайлан харууллаа. Тодруулбал: 2019 онд 261 хадгаламж зээлийн хоршоо байсан бол буурсаар 2023 онд 191 болсон байна. 

Банкнаас бусад санхүүгийн салбарын үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж буй ч санхүүгийн системд банктай харьцуулахад харьцангуй бага хувийг эзэлсэн хэвээр байгааг Монголбанк тодотгож байсан юм.

Зохицуулалтын хувьд зах зээлд нэвтэрч буй технологийн дэвшлийн олон төрлийн шинэ бүтээгдэхүүнийг заавал банк, үнэт цаас, даатгал, хадгаламж, зээлийн хоршоо зэргийн аль нэгэнд хамааруулан зохицуулах нь бүтээгдэхүүний хувьд уян хатан бус зохицуулалт болж байгааг Санхүүгийн зохицуулах хороо онцолж байв.

Тоон үзүүлэлтийн хувьд хадгаламж, зээлийн хоршооны нийт хадгаламж 2023 онд 215.2 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 14.7 хувиар өсөөд байна. Монголд бодлогын хүү сүүлийн таван улирал дараалан нэг түвшинд буюу 13 хувьд хэвээр байгаа юм. Үүнтэй зэрэгцээд хадгаламжийн хүү ч өөрчлөлт багатай байна.

Түүнчлэн хадгаламж зээлийн хоршоодын гишүүдийн тоо өмнөх оноосоо өссөн ч зээлийн хэмжээ 0.5 хувиар буурчээ. Мөн чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь нь буурсан байгааг тайлангаас харж болохоор байна.

Бусад мэдээ

МУИС-ийн багш, оюутанд үйлчлэх төв ашиглалтад ороход бэлэн боллоо

МУИС-ийн багш, оюутанд үйлчлэх төв ашиглалтад ороход бэлэн боллоо

Оюутны дотуур байр, үйлчилгээний төвийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, ая тухтай орчинд сурах, амь

Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Е

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.