fitness
  • 133 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-20

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Сүхбаатар, Баруун-Урт сумын 300 өрхөд нэг удаагийн буцалтгүй тусламж 660 мянган төгрөг, 200 тонн тэжээл олгохоор болжээ. Мөн "Дэлхийн зөн" олон улсын байгууллагаас зудын гамшгийн үед өвөлжилт хүндэрсэн гурван суманд төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн аймгийн Онцгой комиссын хурлаар шуурганы улмаас хаагдсан сумдын замыг нээхээр шийдвэрлэжээ.

Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667.841 толгой мал хорогдоод байна. Ялангуяа Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр малын хорогдолтой байгааг албаныхан мэдээлсэн.

Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь,  Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн. Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж нэг хувь, Сүхбаатар аймаг 5.3 хувь, Хэнтий 2.8 хувь, Дорноговь аймаг 3.6 хувь буюу хэвийн хорогдлын хэмжээнээс давсан байна.

Цаг уурын байгууллагын мэдээллээр 2024 оны хоёрдугаар сарын 19-нөөс 26-ныг хүртэлх хугацаанд Сүхбаатар аймагт цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, тал хээрээрээ явган цасан шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -15…-20 градус хүрч, энэ сарын 22-ноос хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна гэжээ.

Бусад мэдээ

Гадаад дахь монголчууд эх орондоо уян хатан нөхцөлөөр орон сууцтай болох боломжтой

Гадаад дахь монголчууд эх орондоо уян хатан нөхцөлөөр орон сууцтай болох боломжтой

Гадаадад ажиллаж, амьдардаг монголчууд эх орондоо өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн баталга

Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөөдөр Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн