fitness
  • 140 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-22

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаар тойм мэдээллийг Хүний Эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-ээс мэдээллээ.

ХЭҮК-оос гэмт хэрэг, үйлдвэрлэлийн болон зам тээврийн осол, гэмтэл хүндээ ээлгүй бодлого, төлөвлөлт, стандартын шаардлага хангаагүй зам талбай, барилга байгууламж, орчны бохирдол, байгалийн гамшиг, санамсар болгоомжгүй байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж Монгол Улсад амьд явах эрхийн баталгаа хангагдахгүй байна гэж дүгнэжээ. 

Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн мэдээллээр 2022 онд осол гэмтэлд өртсөн нийт тохиолдлын: 

  • 36.5 хувь гэртээ,
  • 31 хувь гудамж, зам дээр,
  • 8.5 хувь биеийн тамир спортын талбайд тус тус гэмтсэн
  • хамгийн бага хувийг олон нийтийн газар гэмтсэн тохиолдол эзэлсэн байна. 

2022 онд гэмтэл, хордлого, гаднын шалтгаант нас баралт 3,353 бүртгэгдсэн нь нийт осол гэмтлийн шинэ тохиолдлын 1.8 хувийг эзэлж байна.

Осол гэмтлийн шалтгаант нас баралтын: 

  • нэгдүгээрт санамсаргүй хордох, хорт бодист өртөх 36 хувь /1,208/,
  • хоёрдугаарт амиа хорлолт 16.2 хувь /544/,
  • гуравдугаарт зам тээврийн осол 13.8 хувь /464/,
  • дөрөвдүгээрт байгалийн хүчинд өртөх 7.6 хувь /256/,
  • тавдугаарт уналт 7 хувь /235/ тус тус тэргүүлж байна. 

Эрүүл мэндийн статистикийн мэдээллээр 2023 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд амьсгалын замын халдварт өвчний 16,033 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварт өвчний 39.1 хувийг эзэлж байна. Амьсгалын замын халдварт өвчин өмнөх оноос 9,891 тохиолдлоор өссөн байна. 

Бусад мэдээ

Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны ХУВААРЬ

Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны ХУВААРЬ

Монголын үндэсний бөхийн холбоо 2024 оны хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг

УГТЭ ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO9001:2015 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүллээ

УГТЭ ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO9001:2015 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүллээ

УГТЭ-ийн чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүллээ. Ту

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.