fitness
  • 138 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-26

УОК-ын Шуурхай штабаас гурилын тэжээлийн болон малын төрөлжсөн үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй энэ сарын 25-нд уулзжээ. Уулзалтад оролцогчид, үйлдвэрийн үнээр өвс, тэжээл борлуулдаг ч дундын зуучаар борлуулагчид үнийг 2-4 дахин нэмдэг малчид худалдан авахад хүндрэл учруулдаг.

Цаашид энэ тал дээр нэгдсэн зохион байгуулалтад орж, хэрэгцээт өвс, тэжээлийг үйлдвэрлэж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж, тулгамдсан асуудал, шийдлийн талаар санал солилцжээ.

Уулзалтад “Миллхаус”, “Улаанбаатар гурил”, “Баялаг фийд”, “Ашигт фийд”, “Агро фийд”, “Майнд тэч”, “Протейн”, “Хөвсгөл алтан дуулга” зэрэг байгууллагын 20 гаруй удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Энэ үеэр бригадын генерал Б.Ууганбаяр, улсын хэмжээнд энэ сарын 23-ны байдлаар 2 сая  мал хорогдсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 85.9 хувиар өсжээ. Энэ тоо цаашид ч нэмэгдэнэ. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр 21 аймгийн хэмжээнд 26.664 тонн өвсийг 127.514 өрхөд, 10.526 тонн тэжээлийг 128.687 өрхөд тус тус хуваарилсан” хэмээн мэдээлэлдээ онцоллоо.

Бусад мэдээ

Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын дарга Ши Жиньпинд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын дарга Ши Жиньпинд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал энэ сарын 24-нд БНХАУ-ын дарг

Экспортлогч ЖДҮ эрхлэгчдэд шинэ боломж нээгдлээ

Экспортлогч ЖДҮ эрхлэгчдэд шинэ боломж нээгдлээ

Экспортлогч жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүд Худалдаа хөгжлийн банкнаас батла

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.