fitness
  • 179 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-26

"Монголросцветмет" үйлдвэр үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байна. Иймд  "Орос-Монгол: хоёр улсын уул уурхайн салбар дахь стратегийн түншлэлийн харилцаа", "Монголросцветмет" ТӨҮГ-ын 50 жил: өнгөрсөн – одоо – ирээдүй" сэдэвт эрдэм шинжилгээний уулзалт болно.

Хурал энэ сарын 27-ны мягмар гарагт 14.30-17.00 цагт Улаанбаатар дахь Русский домд буюу РЦНК-д болох юм. 

Оросын талын төлөөлөгчдийг ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков, Монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга нар тэргүүлнэ.

Түүнчлэн Оросын талаас уул уурхайн салбарын оросын томоохон компаниуд, энэ чиглэлээр боловсрол олгодог, оросын их сургуулиудын төлөөлөгчид оролцоно.

Монголын талаас "Монголросцветмет" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Б.Мөнхбат тэргүүтэй тус үйлдвэрийн газрын төлөөлөгчид, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Эдийн засаг, хөгжлийн яамны мэргэжилтнүүд, "Эрдэнэт" үйлдвэр, "Эрдэнэс Монгол" компанийн төлөөлөл оролцоно.

Мөн "Монголросцветмет – 50 жил" үзэсгэлэнг дэлгэнэ. ОХУ-ын Элчин сайдын яам, ОХУ-ын Монгол Улс дахь Худалдааны төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь Русский дом болон «Монголросцветмет» ТӨҮГ хамтран эдгээр үйл ажиллагааг зохион байгуулна.  

Бусад мэдээ

Нүүрс худалдах, борлуулах, тээвэрлэх бүх гэрээг цахимжуулна

Нүүрс худалдах, борлуулах, тээвэрлэх бүх гэрээг цахимжуулна

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2022.12.19/ хуралдаанаар Монгол Ул

Монгол Улс 2022 онд 14.3 мянган тонн мах экспортолсон байна

Монгол Улс 2022 онд 14.3 мянган тонн мах экспортолсон байна

Статистик мэдээллээр одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхийн 71.6 са

Ариунзул С.
Ариунзул С.