fitness
  • 166 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-26

Жолооч нар иргэдээс 500 төгрөг авлаа гээд овойж оцойтлоо баяжаагүй. Бид иргэдэд 500 төгрөгөө төлөөд үйлчлүүлэхийг шаарддаг. Картгүй байвал буугаад картаа ав гэдэг. Энэ бол иргэдийн хариуцлагын асуудал, жолоочид хамаагүй юм. Иргэдийн өгсөн 500 төгрөгөөр бид хүүхдэдээ хоол, живх авдаг. Хэрэв их мөнгө олдог байсан бол би өнөөдөр энд цалингаа нэмүүлэх гээд зогсохгүй шүү дээ.   

Жолооч Э.Бат-Орших: Нийтийн тээврийн жолоочийн нэг сарын  цалинг 3.5 сая төгрөг болгоно гэж хотын дарга мэдээлсэн. Энэ нь бүх төрлийн татварын дараах дүн юм. Мөн жолооч нар тэтгэврийн эрх нь үүсэхэд 24 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний, нэг удаагийн тэтгэлэг өгнө гэсэн. Гэвч энэ амлалт биелсэнгүй. Бидний нэг болон хоёрдугаар сарын цалинг өмнөхөөр нь өглөө.

Жолооч нар өглөө 04.00 цагт босоод, 05.00 цагт ажил дээрээ ирж, автобусаа  нэг цагийн турш халаан, ажилдаа гардаг. Үдийн цайны цаг нь ердөө 20 минут л байдаг. Өдрийн хоолоо идэх биш уугаад л гардаг. Шөнө бааздаа ирээд, маргаашийн ажилд бэлдэж, түлшээ хийдэг. Түлшээ хийхийн тулд жолооч нар дугаарладаг. Ингээд 00.30-д баазаасаа гардаг. Жолооч нар өдөр 3-4 цагийн л нойртой, хагас мансуурлын байдалтай, байнга кофе, энергийн ундаа ууж амьдарч байна. Энэ бол нөөцгүй жолоочийн байдал. Нөөц жолоочтой газрууд бий. Олон цагаар ажилладаг атлаа одоо бид сард 1.8 сая төгрөгийн цалин авч байна.                     

Төрийн болон хувийн компанийн жолооч нар бүгд санал нэгдсэн. Гэхдээ улсын, хувийн тээврийн компаниудын цалин, ажиллах орчин нөхцөл ихээхэн ялгаатай.       

Бидний саналыг хүлээн авахгүй бол бид дараагийн арга хэмжээг авна, хурц хэлбэр рүү шилжинэ. НИТХ энэ сарын 28-нд буюу лхагва гарагт хуралдан, бидний саналыг хүлээж авна гэж найдаж байна. Зарим жолооч ажил хаях санал гаргасан ч  энэ хүнд үед болохгүй тул бид ажил хаяхгүй.       

Нийтийн тээвэрт явж байгаад Цагаан хад руу нүүрс тээвэрлэхээр явсан олон тохиолдол бий. Бидэнд сайн цалин өгдөг байсан бол бид тэр хүнд нөхцөлд, хөдөө олон хоногоор тээвэрт явахгүй.       

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав

АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол У

Монголын явган аялагчид Хан Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрханд гарчээ

Монголын явган аялагчид Хан Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрханд гарчээ

Монголын явган алхалтын холбооны гишүүд, дэмжигчид болох 100 хүн Улаанбаатар хотоос зүүн хойшоо 90

Ариунзул С.
Ариунзул С.