fitness
  • 170 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-28

2024 оны хоёрдугаар сарын 29-нөөс 2024 оны гуравдугаар сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хоёрдугаар сарын 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр, гуравдугаар сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, хоёрдугаар сарын 29-нд говь, талын нутгаар, гуравдугаар сарын 2-нд Алтайн уулархаг нутгаар, 3-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Гуравдугаар сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -20…-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -26…-31 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө +3…-2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна. Гуравдугаар сарын 3-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Бусад мэдээ

Нийслэлд насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдахыг хориглолоо

Нийслэлд насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдахыг хориглолоо

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, Нийслэлийн нутаг дэвсгэрт электрон тамхийг ямар нэг зох

Өнөөдөр цахилгаан хязгаарлах гурван дүүрэг...

Өнөөдөр цахилгаан хязгаарлах гурван дүүрэг...

Өнөөдөр буюу 08 дугаар сарын 07-ны өдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлаж, засвар үйлчилгээ хийнэ.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн