fitness
  • 190 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-28

“Олуулаа клуб”-ээс зудад нэрвэгдсэн 21 аймгийн малчдад хавар төл авахад нь туслах зорилготой “Олуулаа олон төл аваръя” аяны талаар мэдээлэл өглөө.

Тус аяны гол зорилго нь мал төлөлтийн үеэр төл малыг эсэн мэнд хүлээн авах, аврах тал дээр малчдад туслах аж. Энэ хүрээнд тус клуб 20 гаруй олон улсын байгууллагад хандаж, хүсэлт илгээсэн байна.

Аянд нэгдэж, малчдад хандив өгөх иргэд, байгууллагын мэдээллийг олон нийтэд нээлттэй байдлаар өөрсдийн цахим хуудсанд байршуулна гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.

Гуравдугаар сарын эхэн үеэс буюу мал төлөлт эхлэх үеийг тохиолдуулан аяныг эхлүүлж, гурван сарын хугацаатай зохион байгуулах аж.

Клубийн гишүүн Д.Доржпүрэв, төл мал хүлээн авч, өсгөн бойжуулахад нэг айлд дунджаар 50 килограмм орчим хуурай сүү эсвэл түүнтэй дүйх тэжээл шаардлагатай болдог гэсэн тооцоолол байна. Иймд төл малд зориулсан сүү, тэжээл бэлдэх ажлыг мөн зохион байгуулахаар зорьж байгаа гэв.

Төл малыг эсэн мэнд хүлээн авах, аврах ажиллагаанд малчидтай хамтрах бөгөөд иргэд, байгууллагаас сүү, тэжээл илгээвэл нөхцөл байдал хүнд байгаа орон нутгийн онцгой байдлын албуудад хүлээлгэн өгнө хэмээн мэдээллээ. 

Бусад мэдээ

Германы Социал Демократ намын дарга Монгол Улсад анх удаагаа айлчлал хийж байна

Германы Социал Демократ намын дарга Монгол Улсад анх удаагаа айлчлал хийж байна

Монгол Ардын Намын Дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн урилгаар ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы

Гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хоногоор сунгана

Гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хоногоор сунгана

Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улс

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.