fitness
  • 164 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-15

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник 2024 оны гуравдугаар сарын 14-17-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийг Беларусь Улсын Аж үйлдвэрийн орлогч сайд, Хөдөө аж ахуй, хүнсний орлогч сайд болон бизнесийн 20 гаруй төлөөлөгч нар дагалдана.

Айлчлалын үеэр тэрээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Төр, засгийн удирдлагад бараалхана.

Мөн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр уулзалтууд хийхийн зэрэгцээ, Онцгой байдлын ерөнхий газарт зочилж, хоёр тал хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнтэй танилцана.

Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад 28 жилийн дараа хийж буй 2 дахь удаагийн айлчлал бөгөөд 1996 онд Гадаад хэргийн сайд В.Л.Сенько Монгол Улсад анх айлчилж байсан гэж ГХЯ-наас мэдээлэв. 

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага

Нийслэлд ландфилл байгууламжаас ялгарах хүлэмжийн хийг устгах төслийг эхлүүллээ

Нийслэлд ландфилл байгууламжаас ялгарах хүлэмжийн хийг устгах төслийг эхлүүллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон БНСУ-ын Байгаль орчны корпораци хамтран Нарангийн энг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн