fitness
  • 224 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-20

Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, түүний ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг.

Өнөөдрөөс буюу 2024.04.20-ны өдөр хүртэл автотээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн ЗАДРАХ БОЛОМЖГҮЙ АЧАА тээвэрлэлтийг зогсоож байна.

Дээрх хугацаанд стандарт шаардлага зөрчсөнөөс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө хариуцах бөгөөд авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна.

Иймд дээрх хугацаанд аж ахуйн нэгж та бүхэн олон улс, улсын чанартай авто замаар даац хэтрүүлэн тээвэр хийхгүй байхыг сануулж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Бусад мэдээ

Өмнөд Солонгост таксины үнэ 5 дахин өсчээ

Өмнөд Солонгост таксины үнэ 5 дахин өсчээ

Өмнөд Солонгос улсад таксины суурь үнэ 1000 воноос 4800 вон болж өсчээ. Сүүлийн дөрвөн жилийн хугаца

Угаарын хийн хордлогоос сэргийлэх сургалт, өдөрлөг зохион байгуулна

Угаарын хийн хордлогоос сэргийлэх сургалт, өдөрлөг зохион байгуулна

Сайжруулсан шахмал түлшний нөөцийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн