fitness
  • 347 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-20

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхэд бүрд асрамжийн газар нь данс нээлгэж, хүүхдийн мөнгийг банканд бүрэн хадгалуулна. Харин 14 ба түүнээс дээш насны хүүхэд бүрд хүүхдийн мөнгөний 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий харилцах дансыг нээлгэх бөгөөд энэ данс нь цахим карттай байна.
Ингэснээр асрамжийн газарт байгаа хүүхдүүд хүүхдийн мөнгөний 20 хувийг картаар авч хичээлийн хэрэгсэл авах, секц, дугуйланд хамрагдах зэргээр өөрийн хэрэгцээнд зарцуулах боломж бүрдэх юм. Үлдсэн 80 хувийг одоогийн зохицуулалтаар буюу хүүхдийн хадгаламжийн данстай холбон хадгаламж хэлбэрээр авдаг зарчим хэвээр хэрэгжинэ.
2024 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 20 байгууллагын халамж, асрамжийн 29 төвд 0-18 насны нийт 924 хүүхэд, залуус өсөж хүмүүжиж байна. 2021 оны Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын өөрчлөлтөөр хүүхдийн эрхийн байцаагчийн дүгнэлтээр дансанд нь хуримтлуулдаг болсон юм.

Бусад мэдээ

Индонез Улсад суух Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив

Индонез Улсад суух Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Элчин сайд А.Төмөр энэ сарын 26-нд Жакарта хотноо ту

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна гэдгийг Цаг уур, орчны шинжи

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн