fitness
  • 202 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-21

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн 960 хүүхдийн суудалтай шинэ барилгыг улсын комисс өчигдөр/2024.03.20/ ашиглалтад хүлээж авчээ. 

Сургуулийн барилга угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Морин сувд констракшн" ХХК гүйцэтгэсэн байна. Барилгын ажилд улсаас 1.3 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

12 дугаар сургуулийн хуучин барилга нь 1963 онд баригдсан бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сард нураасан юм.

Шинэ байртай болгохоор 2022 оны гуравдугаар сараас барилгын ажлыг эхлүүлсэн ч тус сургуулийн дунд, ахлах ангийн 3,300 гаруй хүүхэд, 165 багш ажилтан 4-5 газарт хуваагдан хичээллэж байгааг сургуулийн захирал хэлж байсан юм. Гурван жилийн дараа тэд сургуулийн шинэ байрандаа хичээллэж эхлэх нь.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг

Бусад мэдээ

13А-гүй шууд очиж болох тусламж үйлчилгээний жагсаалт

13А-гүй шууд очиж болох тусламж үйлчилгээний жагсаалт

Дараах тусламж, үйлчилгээг авах тохиолдолд үйлчлүүлэгч лавлагаа шатлалд шилжүүлэх маягт буюу 13А-гүй

Аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалт эхэллээ

Аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас ДХИС-ийн Онцгой байдлын сургуультай хамтран зохион байгуулж байгаа “А

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн