fitness
  • 385 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-26

Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагааны цэвэр ашгаас 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрд ногдол ашиг олгох шийдвэр гаргасан. Тус компанийн 2022 онд 1.3 их наяд, 2023 онд 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэж Засгийн газраас танилцуулсан.

Тиймээс 2022 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигч иргэн бүрд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр 104 мянган төгрөг тараасан бол 2023 оны цэвэр ашгаас 256 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан билээ.

Энэ 256 мянган төгрөгийг иргэдийн дансанд хэзээ шилжүүлэх талаар Эрдэнэс Тавантолгой ХК-иас тодруулахад, Компанийн 2023 оны үйл ажиллагааны тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Аудит тайлантай танилцаж, дүгнэлт гаргаад манайд хүргүүлнэ. Аудит хийсэн дүгнэлтийг гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны дотор гаргах хуулийн хугацаа бий.

Энэ хугацаандаа аудитын дүгнэлт ирвэл, иргэдэд ногдол ашгийг хуваарилах эрх зүйн орчин бүрдэнэ гэв.

Бусад мэдээ

Улаанбаатарт олон улсын бүжигчдийн тэмцээн болно

Улаанбаатарт олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн У

Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн батална

Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн батална

Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.