fitness
  • 301 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-27

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 хүртэлх тооны автомашин мөргөлдсөн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсэж байгаа тул та бүхэнд:

  • Тохиромжтой хурдыг сонгох
  • Хажуу, хоорондын зайг зөв барьж явах
  • Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх
  • Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх
  • Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх
  • Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөлөө.
Энэхүү ослын улмаас тууш замын хөдөлгөөн хаагдаад байгаа тул Төв аймгийн замыг сонгон явахыг МИАТ ТӨХК зөвлөөд байгаа юм.

Бусад мэдээ

Д.Амарбаясгалан: Иргэд төлөөллөө шууд сонгоно гэдэг нь хүн сонгоно гэсэн үг биш

Д.Амарбаясгалан: Иргэд төлөөллөө шууд сонгоно гэдэг нь хүн сонгоно гэсэн үг биш

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2023.05.18) хуралдаан гишүүдийн 53 хувийн ирцтэйг

Дэлхийн хамгийн хатуу шар айрагны талаарх хачирхалтай баримт

Дэлхийн хамгийн хатуу шар айрагны талаарх хачирхалтай баримт

Энэ шинэ шар айраг гаднаасаа бол бусадтайгаа яг адилхан харагдана. Гэвч таныг үхүүлж ч чадна. Эсвэл

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн