fitness
  • 195 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-28

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар өчигдөр хэлэлцэж, ордын нөөцийг 1.8 тэрбум тонн буюу 29% нэмэгдүүлж, ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор баталсан байна.

Ордын нүүрсний нөөцийг анх 1981 онд хийж, 5.1 тэрбум тонн гэж дүгнэж байжээ.

Тавантолгой нүүрсний орд нь Өмнөговийн аймгийн нутагт Монгол-Хятадын хилээс 250 км-ийн зайд байрлах стратегийн ач холбогдол бүхий дэлхийн хэмжээний чулуун нүүрсний орд бөгөөд Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Ончхараат, Ухаахудаг гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрддэг байна.

Тус компани он гарсаар 519 сая ам.долларын үнэлгээ бүхий дөрвөн сая тонн нүүрсийг биржээр борлуулжээ.

Сануулахад 2023 онд компани 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 1,072 хувьцаатай иргэн бүрд 256,000 төгрөгийн ногдол ашиг өгөхөөр болоод байгаа билээ.

Бусад мэдээ

Хөрөнгийн биржээр нүүрс арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгджээ

Хөрөнгийн биржээр нүүрс арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгджээ

Хөрөнгийн биржээр нүүрс худалдаалж эхэлсэн туршилтын гурван сарын хугацаанд 370.6 тэрбум төгрөгийн о

Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг 100 оюутан тодорлоо

Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг 100 оюутан тодорлоо

Нийт 13 их, дээд сургуулиас тодорсон шилдэг 100 оюутанд батламж болон мөнгөн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 11 дүгээр сарын 11-нд болсон юм.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн