fitness
  • 182 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-28

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа.

Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, төр, нийгэм, иргэний аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөв.

​Цаашид улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн дэг журам сахиулах, гамшиг ослын үед авран хамгаалах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх өндөр чадвартай Дотоодын цэргийн хөдөлгөөнт хүчин байгуулж, бэхжүүлэх нь зүйтэй гэж үздэгээ хэллээ.

зураг
 

Энэ хүрээнд тулгамдсан асуудлуудаа цаг алдалгүй шийдвэрлэж, дэлхийн жижигт нийцсэн чадварлаг, мэргэшсэн дотоодын цэргийг хөгжүүлэх, төрийн цэргийн байгууллага, алба хаагчдын нэр хүндийг өндөрт өргөж байх чиглэлээр улам хичээн ажиллахыг удирдлагуудад нь үүрэг болголоо.

Алба хаагчид мэдлэг, ур чадвар, албаны бэлэн байдал, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлээ тогтмол дээшлүүлж, ёс зүйг эрхэмлэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

зураг
 

Эдүгээ Дотоодын цэрэг нийслэл, 13 аймагт салбар, нэгжтэй бөгөөд улсын онц чухал объект зэргийн аюулгүй байдлыг хариуцаж байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: ЕТГ-ын ХМА 

Бусад мэдээ

2024 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэж байна

2024 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэж байна

хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэж байна. Төсвийн орлогыг 25.3 их наяд төгрөгөөр, зарлагыг 27.2 и

Галт тэрэгний тасалбарыг өдөр, шөнийн аль ч цагт буцаах боломжтой

Галт тэрэгний тасалбарыг өдөр, шөнийн аль ч цагт буцаах боломжтой

Энэ сарын 01-ний өдрөөс эхлэн галт тэргээр зорчигчдын цаг завыг хэмнэх үүднээс eticket.ubtz.mn веб с

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн