fitness
  • 322 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-29

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ.

Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2017 онд бусдад хутга тулган, хүч хэрэглэж, бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улс руу оргожээ.

Түүнийг Серби улсаас гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжуулан шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг ЦЕГ, ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Интерпол болон тус улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран зохион байгуулсан байна.

 

Эх сурвалж: ЦЕГ

Бусад мэдээ

Улаанбаатар хотод +15 градус дулаан байна

Улаанбаатар хотод +15 градус дулаан байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.2023 оны 10-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүрт

Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг цахимжуулах асуудлаар хэлэлцэв

Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг цахимжуулах асуудлаар хэлэлцэв

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 10 дугаар сарын 31-

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн