fitness
  • 218 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-04

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 03-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий автозам, гүүр, гүүрэн байгууламжийг барьж байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.  Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан ахалж, Засгийн газрын зарим сайд гишүүнээр ажиллана. Нарийн бичгийн дарга нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч байх юм.
Захирамжийн хэрэгжилтийн явц, дүнг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутамд танилцуулахыг Ажлын хэсгийн даргад Ерөнхий сайд үүрэг болголоо.
Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртлэх 15,3 км нүхэн гарц (туннел) бүхий авто замын урьдчилсан судалгаа хийж байна.

Бусад мэдээ

Гурав дахь өдрөө үргэлжилж буй сонсголд "Таван богд трейд"-ийн Ц.Баатарсайханыг гэрчээр дуудав

Гурав дахь өдрөө үргэлжилж буй сонсголд "Таван богд трейд"-ийн Ц.Баатарсайханыг гэрчээр дуудав

Өнөөдрийн сонсголд арилжааны банкуудаар дамжуулан олгосон таван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд уг асуудалтай холбогдуулан оролцуулахаар 21 гэрчийг дуудсан байна.

Арван их наяд төгрөгийн хөтөлбөрийн задаргаа, зарцуулалт

Арван их наяд төгрөгийн хөтөлбөрийн задаргаа, зарцуулалт

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг Засгийн газар 2

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн