fitness
  • 226 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-04

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Ерөнхий сайд энэ үеэр “Парламентад суудалтай улстөрийн намуудтай зөвшилцсөний үндсэн дээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барьж байна” гэдгийг онцоллоо.
Хуулийн төсөл нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавих харилцааг зохицуулах зорилготой юм.
Тус хуулийн төсөл батлагдсанаар Үндэсний баялгийн нэгдмэл сан бүрдэж, түүний төрөл, хуваарилалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт бий болох замаар Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хууль зүй, хүний хөгжлийн төвшинд эерэг үр нөлөө гарна гэж үзэж байна.

Бусад мэдээ

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Гүрж Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн

Х.Булгантуяа: Монголд орж ирэхээр бүртгүүлсэн Хятад иргэдийн тоо бага байгаа

Х.Булгантуяа: Монголд орж ирэхээр бүртгүүлсэн Хятад иргэдийн тоо бага байгаа

Боомтын сэргэлтийн сайд Х.Булгантуяа УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг”-аар дараах мэдээллийг ө

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн